Алмас

Зарим notebook компьютер дээр ubuntu суулгаж хэрэглэх үед их халах юм уу, shutdown хийгээд унтрахгүй асуудал гардаг.
Зарим notebook дээр үүнийг дараах аргаар засаж болдог юм байна:Эхлээд System Settings->Additional drivers дотроос дэлгэцийн картаа суулгаад restart хийнэ.
Ингээд засагдахгүй бол дараах аргыг мөн туршаад үзээрэй:


Терминал дээр:
sudo gedit /etc/default/grub
тушаал өгөөд нээгдсэн текст файл дотор доорх мөрийг хайж олоод:

GRUB_CMDLINE_LINUX_DEFAULT="quiet splash"

дараах байдлаар өөрчилнө:

GRUB_CMDLINE_LINUX_DEFAULT="acpi_osi=Linux quiet splash"

тэгээд хадгалж хаагаад тооцоолуураа унтрааж асаагаад засагддаг. Танд өөр мэдэх зүйл байвал сэтгэгдлээр хуваалцаарай.

Тэгээд засагдахгүй бол хэрэв таны дэлгэцийн карт ATI бол https://help.ubuntu.com/community/BinaryDriverHowto/ATI аргаар хаалттай код бүхий драйверыг суулгаад үзээрэй.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Бас Ctrl Alt Delete (Del) 3 товчийг олон удаа дараад үз. Ctrl Alt товчнуудаа дарж байгаад Delete товчоо олон дарна гэсэн үг.
xvv хэзээ бичсэн: 2017-04-10 15:07 | |
Буцааж асаагаад удаан хүлээхэд болох ёстой. Унтартал нь таглалгүйгээр хүлээгээд үз. Бүүр их унтрахгүй удвал асаадаг товчоо удаан дараад хүчээр унтрааж болно.
Зочин хэзээ бичсэн: 2017-04-10 15:05 | |
Shutting down hiiged buren untraagui bhad n delgetsiin haasan chin shutting down geed untrahgui baih ym yhuu ym hum suulgagui facebook orson
Sanjaa (зочин) хэзээ бичсэн: 2017-04-10 02:50 | |
mm tmu mdeelel ogsond bayrlalaa
bobo хэзээ бичсэн: 2013-04-28 18:30 | |
Зүгээр байсан аа халдаг болж байгаа бол сэнсний хэсэг тоосонд битүүрсэн байж магадгүй. Дугуй засвар дээр очоод компрессороор олон талаас нь хүчтэй үлээлгээд үз дээ. Харин форматласан юм уу өөр үйлдлийн систем суулгасан бол драйвер энэ тэрийг нь бүрэн таниулаагүй байж магадгүй юм.
Алмас хэзээ бичсэн: 2013-04-22 18:42 | |
note maan ih halaad bdg bolchloo ene yuniih we medeh hun bnuu
bobo хэзээ бичсэн: 2013-04-20 12:28 | |
uneheer ih bayrlalaa bi uul n ubuntu heregleh geed eroosoo bolj ugdgui barag 3 doloo honog zuuraldsan yum l daa odoo bolchixloo
Зочин хэзээ бичсэн: 2013-04-12 20:14 | |
Асуултыг сая л харлаа. Virtual Machine-ыхаа LAN тохиргоо дээрээ Bridge connection гээд үүсгэчихвэл яг 2-уулаа сүлжээнд байгаа юм шиг болчихно. Тэгэхээр нь ICS яг жирийн 2 компьютерын хооронд хийдэг зааврыг дагаад хийчих. Манай блог дээр байгаа. Тэгээд л болчихно гэж бодож байна.
Алмас хэзээ бичсэн: 2013-04-06 00:33 | |

ubuntu 12.04 LTS deer VMware suulgaad teren deeree win xp virtualaar sulgad teren deeree ulusnetiin modemoo taniulchixlaaldaa tgd odoo virtual machine aasaa yaj ubuntu ruugaa ics hiihee medehgui bna
newbie хэзээ бичсэн: 2013-03-28 03:21 | |



:-)