xvv

Анхаар! Энэ хуудасны сэтгэгдэлд алдаа шалгах мэдээллээ оруулж болохгүй. Та https://blogmn.net/converter хуудас руу орж алдаа шалгах, хөрвүүлэх мэдээллээ оруулж ашиглаж байна уу.

Аль ч хувилбарыг суулгахаас өмнө эхлээд шаардлагатай нэмэлт програмуудыг ЭНД ДАРЖ татаж суулгаж бэлдэнэ:
 
ТАТАХ - 1

Санамж:
  • Програмыг суулгахдаа заавал Just Me сонголтоор суулгах шаардлагатай гэдийг анхаарна уу!
  • Програмыг суулгаж байх үедээ Word програмыг ажиллуулахгүй хаасан байх шаардлагатай.
  • Програм суулгасны дараа MS Word програмыг нээнэ. Нээх үед ᠋алдаа шалгуурыг MS Word-д ажиллуулах эрх хүссэн цонх гарч ирвэл “Yes”, "Install" товчийг дарж ажиллуулна.

1. МУИС-ийн МТС-ийн Компьютер Хэл Шинжлэлийн Судалгааны Төвөөс гаргасан Microsoft Word 2007, 2010, 2013 програмд зориулсан Монгол хэлний зөв бичгийн алдаа шалгах програм.
 
Хэрэв програм амжилттай суусан бол дараа MS Word 2007 програмыг нээхэд “Алдаа шалгуур” гэсэн цэс нэмэгдсэн байна.
 
Үгийн алдаа шалгах
“Алдаа шалгуур” цэсэд дараах хоёр сонголтоор үгийн алдааг шалгана
“Нэг бүрчлэн шалгах” товчийг дархад шалгах цонх гарч ирэх бөгөөд алдаатай үгийг нэг бүрчлэн засна.
“Бүгдийг шалгах” товчийг дарахад ямар нэгэн цонх гарч ирэхгүй бөгөөд алдаатай үгнүүдийн доогуур улаан зураасаар тэмдэглэх ба санал болгож буй үгийг харахын тулд тухайн үгэн дээрээ хулганын баруун товчийг дарна.
(Програмтай холбоотой санал хүсэлтээ crlp@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Таны санал програмын цаашдын хөгжүүлэлтэд чухал ач холбогдолтой байна.)


2. Wega Mongolian Spell Checker MS Office 2007-д зориулсан хувилбар: ТАТАХ 2 (хувилбар 2)

3. Wega Mongolian Spell Checker MS Office 2010-д зориулсан хувилбар: ТАТАХ 2 (хувилбар 2)
 
Wega Mongolian Spell Checker-ийн заавар: ТАТАХ

 
Таалагдвал тарааж хүмүүст хүргээрэй! баярлах Хуулж тавибал манай холбоосыг бас тавибал талархана шүү.


Нэмэлт:

Зарим хувилбар дээр доогуур улаан зураас хэвлэхэд хамт гардаг нэгэн алдаа байдаг. Хэрэв таны Word хувилбар дээр доогуурх улаан зураас хэвлэхэд хамт гараад байвал:

  1. Эхлээд бүх бичвэрээ идэвхжүүлж байгаад ReviewLanguageSet proofing language нээгээд Mongolian (Cyrillic) болгож сонгоод Do not check spelling or grammar чагтлаад, Detect language automatically гэдгийг хоосон чагтлахгүй орхиод OK дараарай.
  2. Түүний дараа Алдаа шалгуур → Нэг бүрчлэн шалгах гэж нээж байгаад Санд нэмэх товчийг бүх алдаагүй боловч улаан зураастай үгэн дээр дарж дуустал нь хийгээрэй. Ингэхэд бараг бүх үг улаан зураасгүй болно. Ингэснээр санд орсон үг дахин өөр файл дээр ч гэсэн улаан зураас гарахаа болино гэсэн үг. Хэрэв та зөвхөн энэ документ дээрээ л энэ үгийг алдаагүй гэж сонгох бол алгасаад доорх 3 дээрх аргаар арилгаарай.
  3. Хэрэв ингээд улаан зураастай үг үлдэж байвал та идэвхжүүлж сонгож байгаад U буюу доогуур зураас гаргадаг товчийг нэг дараад буцаагаад дараарай. Хэрэв их олон ийм үг үлдээд таны текст дунд доогуур зураас байхгүй, эсвэл цөөхөн байвал эхлээд бүгдийг нь сонгож байгаад U товчийг 2 удаа дараад улаан зураасыг арилгаад, шаардлагатай бол доогуур зураастай байсан үгээ дахин доогуур зураастай болгоход улаан зураас бүгд арилна. Ингээд хэвлэх боломжтой болно.
Сурталчилгаа:
Дээрх улаан зураас хэвлэдэг гэх мэт алдаагүй, Монгол үгийн сан илүү алдаа багатай, үгийн баялаг ихтэй, төлбөртэй, Монгол хэлний алдаа шалгагч програм "Болор дуранг" http://spell.bolorsoft.com хаягаар орж худалдаж авах боломжтой.
Жич: Болор дуран манай сайттай холбоогүй болохыг анхаарна уу. Та Болор дурантай холбоотой асуудлыг Болор софт компани руу холбогдон асууж тодруулаарай.

Анхаар! Энэ хуудасны сэтгэгдэлд алдаа шалгах мэдээллээ оруулж болохгүй. Та https://blogmn.net/converter хуудас руу орж алдаа шалгах, хөрвүүлэх мэдээллээ оруулж ашиглаж байна уу.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Санал
Office 2019 дээр алдаа шалгагчийн яаж суулгаж ашиглах вэ, хөгжүүлэлт хийгддэг үү
Зочин хэзээ бичсэн: 2021-11-04 11:02 | |
13 дугаар зүйл.Аж ахуйн нэгжш, байгууллагы эрх, үүрэг
Зочин хэзээ бичсэн: 2021-06-30 08:49 | |
Манай байгууллага худалдааны чиглэл нь Шууд маркетингийн арга зам сонгосон Үүнд: Зорилтот хэрэглэгч байна. Хэрэглэгчийн тоог нэмэх
Зочин хэзээ бичсэн: 2020-05-05 13:09 | |
эрсдлийн
Зочин хэзээ бичсэн: 2019-11-08 13:45 | |
баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 2019-03-12 22:24 | |
хүчдлээр
Зочин хэзээ бичсэн: 2019-02-13 13:16 | |
удирдлагагүй
Зочин хэзээ бичсэн: 2018-12-18 12:35 | |
Монгол хэлний дүрмийн алдаа шалгаагч
Зочин хэзээ бичсэн: 2018-11-14 00:47 | |
Энэхүү гарын авлагад засагч машины ерөнхий бүтэц, програм хангамж, угсрах, хор цэнэглэх, хариултын хуудсыг бөглөх, уншуулах, санамж, машинд гарч болох эрсдэлүүдээс хамгаалах талаас нь заавар, зааварчилгааг багтаасан болно.
Зочин хэзээ бичсэн: 2018-11-05 12:12 | |
манайхан сайн байна, мундаг байна шүү илүү ихийг хийж бүтээхийн төлөө урагшаа залуусаа
Зочин хэзээ бичсэн: 2018-02-21 00:27 | |
САНАГАЛЗАНА
Зочин хэзээ бичсэн: 2017-10-24 21:24 | |
болж байнаа баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 2017-10-12 15:30 | |
ажилч
Зочин хэзээ бичсэн: 2017-08-02 09:30 | |
сайн бна уу
алдаа шалгагчийн санд нэмэх товч тухайн докумэнт дээр ажилаад дараагийн шинэ докумэнт дээр дахин шинээр алдаагаа шалгах болоод бдаг
дээрх майл хаяг ажилахгүй бна
миний комд асуудал бна уу

уг нь санд нэмсэн бол дахиж гарч ирэхгүй бол уг нь сайн бдаг
Зочин хэзээ бичсэн: 2017-07-10 23:31 | |
тэмдгээр
Зочин хэзээ бичсэн: 2017-06-10 20:00 | |



:-)