Та өөрөө програм зохиох талаар бодож үзэж байсан уу? Хэрвээ та бага зэрэг програмын мэдлэгтэй бол энэ маш амархан юм байна. Магадгүй та програмын мэдлэггүй байсан ч сураад хийж болно. Google, Youtube бас Dusal.Net танд туслах болно
Паитон буюу Python програмын хэл, Ubuntu үйлдлийн систем ашиглан Linux график интерфэистэй програмыг хэрхэн хялбархан хийх талаар 45-хан минутын лаг видеог хүргэж байна. Магадгүй та компьютерын талаар юу ч мэдэхгүй энэ бүхэн танд хэцүү мэт санагдаж болох л юм. Гэсэн ч та хэрэв сонирхож, хүсэж л байвал видеог үзээрэй, бас дагаад хийгээд үзээрэй.
5-р ангийн эсвэл 10-р ангийн сурагч эсвэл МТ чиглэлийн их сургуулийн төгсөх курсын оюутан байсан ч, эсвэл бүүр хаа хамаагүй, эмч, багш, хог ачигч, жолооч ер нь хэн ч байсан хэрэв та өөрөө үнэхээр хүсэх л юм бол энэ бүхэн боломжтой байх болно. Урд нь манай блогийг уншдаг байсан бол магадгүй Ubuntu суулгачихсан хэрэглэдэг бол та энэ видеог дагаж хийгээд л 45 минутанд өөрийн гэсэн програмыг бичих талаар нэлээд хэрэгтэй мэдээллийг олж авах болно. Бид танд олон том ном унших сурахыг заахгүй. Харин хэрхэн юу ч мэдэхгүй байсан ч хүсвэл програм бичиж чадах болохыг заах болно. Бүр та Android гар утсандаа өөрийн аппаа хийгээд хэрэглэж, бүүр Гүүгл плэи стор дээр зараад мөнгө олох ч боломж бол бий.
Та энэ видео ганцхан Ubuntu дээр ажиллах програм бичих талаар гэж бодож байвал бас эндүүрэл. Ubuntu ба бусад linux програмуудыг хөрвүүлээд эсвэл cygwin гэх зэрэг хэрэгсэл ашиглаад Windows дээр ч ажиллуулж болдог. Бас цаашилбал Ubuntu Software Center гэж байдаг бөгөөд бас хийсэн програм хэрэгслээ зарах боломж бий. Одоогоор энэ бүхэн жижигхэн мэт харагдаж байгаа ч удахгүй Ubuntu үйлдлийн системтэй гар утас ч болдог, шууд нөүтбүүк, декстоп, таблет болж хувирдаг Үбүнтү системтэй хэрэгслүүд зарагдаад дэлгэрээд эхлэхэд та програм зараад мөнгө олох ч юм билүү. Энэ бол хоосон мөрөөдөл биш болохыг та хэдхэн жилийн дараа харах болно.
Дахиад хэлэхэд програм бичих хэцүү биш болжээ

Програмчлалын талаар мэдлэгтэй бол мэдээж бүр сайн. Мэдлэггүй бол доор сэтгэгдлээр суралцах хүсэлт гаргаарай. Олон хүн хүсэлт гаргавал тодорхой хэмжээний төлбөртэйгөөр ч юмуу амьд эсвэл онлаин сургалтыг явуулах болно. Бас та python хэлний анхан шатны ойлголтыг манай блогоос хайгаад LiMNux бүлгэмийн МБГ үйл ажиллагаан дээр заасан видео хичээлийг үзэж ойлголт авч болно.
Мэдээж сэтгэгдлээр асуулт асуух нь чөлөөтэй. Магадгүй бүгдэд нь хариулж амжихгүй ч гэсэн

Сэтгэгдэл:






4










Мөн дээрх нийтлэлийн видеог сая засаж орууллаа.