Өөрөө компьютерын эсвэл гар утасны апп, програм зохиож хэрэглэхийг хүсэж байна уу?

Та өөрөө програм зохиох талаар бодож үзэж байсан уу? Хэрвээ та бага зэрэг програмын мэдлэгтэй бол энэ маш амархан юм байна. Магадгүй та програмын мэдлэггүй байсан ч сураад хийж болно. Google, Youtube бас Dusal.Net танд туслах болно ирмэх

Паитон буюу Python програмын хэл, Ubuntu үйлдлийн систем ашиглан Linux график интерфэистэй програмыг хэрхэн хялбархан хийх талаар 45-хан минутын лаг видеог хүргэж байна. Магадгүй та компьютерын талаар юу ч мэдэхгүй энэ бүхэн танд хэцүү мэт санагдаж болох л юм. Гэсэн ч та хэрэв сонирхож, хүсэж л байвал видеог үзээрэй, бас дагаад хийгээд үзээрэй.

5-р ангийн эсвэл 10-р ангийн сурагч эсвэл МТ чиглэлийн их сургуулийн төгсөх курсын оюутан байсан ч, эсвэл бүүр хаа хамаагүй, эмч, багш, хог ачигч, жолооч ер нь хэн ч байсан хэрэв та өөрөө үнэхээр хүсэх л юм бол энэ бүхэн боломжтой байх болно. Урд нь манай блогийг уншдаг байсан бол магадгүй Ubuntu суулгачихсан хэрэглэдэг бол та энэ видеог дагаж хийгээд л 45 минутанд өөрийн гэсэн програмыг бичих талаар нэлээд хэрэгтэй мэдээллийг олж авах болно. Бид танд олон том ном унших сурахыг заахгүй. Харин хэрхэн юу ч мэдэхгүй байсан ч хүсвэл програм бичиж чадах болохыг заах болно. Бүр та Android гар утсандаа өөрийн аппаа хийгээд хэрэглэж, бүүр Гүүгл плэи стор дээр зараад мөнгө олох ч боломж бол бий. ...

Андройд гэж юу вэ?

Android гэдэг нь Google -ээс анх санаачлан хөгжүүлж эхэлсэн гар утасны үйлдлийн систем юм. Энэ нь гар утсыг ажиллуулдаг нэг төрлийн програм юм. Нээлттэй эхтэй програм тул хүссэн гар утас үйлдвэрлэгч нь аваад өөрсдийн гар утсанд ашиглах боломжтой юм. Одоо алдарт Samsung, HTC гээд олон гар утас үйлдвэрлэгч Android OS ашиглан Apple iPhone, Nokia-тай өрсөлдөж, зарим талаар түрүүлэн ардаа орхисоор байгаа билээ. Би мөн саяхан Андроид системтэй гар утастай болсон ба жирийн хэрэглэгчийн хувьд андройдын давуу талыг зарим нэг талаар бас дурдъя гэж бодлоо.
  • mp3, зураг, видео шууд хуулаад л ажиллана. Тэрийгээ хэзээ ч буцаагаад хуулаад авч болно.(iPhone болохоор заавал iTunes гээд бөөн ядаргаа, буцааж хуулж авч болохгүй. Урьд нь хэрэглэж үзсэн хүмүүс бол мэдэж байгаа байх.)
  • Flash тоглуулагчтай. iPhone, iPad дээр веб үзэж байхад flash хуудсууд, зураг, тоглоомуудыг үзэж болдоггүй бол android бол adobe flash player суулгаад үзэж болно.
  • avi, mkv, mp4, flv ер нь л бүгдийг нь шууд микро SD рүүгээ хуулаад л шууд тоглуулна.
  • pdf, ms word doc файлуудыг бүгдийг нь шууд уншина. Нэлээд алдартай ном уншигчид Nook, sony гээд л бүгд android ҮС-тэй.
  • Тэгээд iPhone-ынхоос цөөн ч гэсэн апп-ууд нь миний хэрэгтэй апп-ууд бараг бүгд байдаг
  • Linux жоохон мэддэг хүмүүс бол root...

"Нээлттэй Эх" цахим сонины 1-4 дэх дугаарууд

Монголын Линукс Хэрэглэгчдийн Бүлгэмийн Д.Энхбат гишүүний санаачлагаар "Нээлттэй эх" нэртэй 7 хоног тутмын цахим сонин гарч эхэллээ. Энэ сонин нь нээлттэй эхийн ертөнц дэх хамгийн сүүлийн үеийн сонин содон мэдээллийг нэгтгэн уншихад хялбар байдлаар нийтлэх юм.

Анхны дугаарыг доорх хаягуудаас татаж авч болно.
http://share.gogo.mn/9yYDjD1svl82441307626974/enlosmn20110609.pdf
http://www.fileserve.com/file/tPBEUsc
http://www.megaupload.com/?d=TS34NLZ5

Лимнукс бүлгэмээс эрхлэн гаргадаг долоо хоног тутмын "Нээлттэй Эх" цахим сонины 2,3,4 дэхь дугааруудыг хүргэж байна. Энэ дугааруудад Убүнтү үйлдлийн системийн талаар болон Өдөр тутмын хэрэгцээнд ашиглагдах боломжтой нээлттэй эхийн шилдэг 5 програм мөн Мозилла “Firefox”-ийн өргөн ашиглагддаг 4 нэмэлт хэрэгсэл буюу өргөтгөл /extension/ хэмээх нийтлэл тависнаас гадна олон сонирхолтой шинэ, сонин содон мэдээ мэдээллүүд тавигдсан байна. Та цахим сонины талаар санаа оноо, шүүмжлэл байвал хуваалцана уу. Мөн цахим сонины бүрэлдэхүүнд орж ажиллах боломж хүн болгонд нээлттэй гэдгийг энэ дашрамд дурдмаар байна.
"Нээлттэй Эх" цахим сонины 2 дахь дугаар. 2011.06.16
Татах холбоос 1: http://share.gogo.mn/m6OaHFu9uI59461308154381/enlosmn20110616.pdf
Татах холбоос 2: http://www.fileserve.com/file/VY9ESXr
Татах холбоос 3: http://www...

Blender

Нээлттэй эхийн алдартай, мэргэжлийн түвшний програмуудын нэг болох Blender-ийн танилцуулгыг Шараваагийн блогоос авч та бүхэндээ танилцуулж байна. Хүлээн авна уу:

За энэ удаад Blender хэмээх нэгэн гайхалтай програмыг танилцуулах гэж байна.

Blender нь python C/C++ програмчлалын хэлүүд дээр бичигдсэн үнэгүй нээлттэй эх бүхий 3D график болон анимэйшн бүтээгч хүчирхэг програм юм яг л 3dsmax, maya нар шиг. Энэ програмыг сонирхогчид Монголд хараахан их биш байдаг бололтой. Иймээс би Blender-ийн викиг Монгол хэл рүү орчуулж байна. Ингэснээр энэ програмыг сонирхогчдын тоо өснө гэдэгт найдаж байна. Та ч гэсэн Викиг эх хэл рүүгээ орчуулах боломжтой шүү. Энэ програм дээр юу хийж болохыг http://www.blender.org/features-gallery/gallery/art-gallery/ дээрээс хараарай. Хамгийн гол нь нээлттэй эхтэй үнэгүй бөгөөд та ямар ч кракдаж хууль лицензийг зөрчихгүй гэдгээрээ танд том давуу талыг олгож байгаа юм. Энэ төрлийн мэргэжлийн коммершиал програмуудаас дутаад байх зүйл нээх байхгүй гэж бодож байна. Сайн бод тэгээд сонголтоо хийгээрэй.

http://www.blender.org
http://wiki.blender.org/index.php/MN/Main_Page Монгол хэл дээрхи блендерийн вики.

Програмыг Виндөвс дээр суулгах

Энэ програмыг суулгахын өмнө python 2.6-г үйлдлийн системдээ тохирох хувилбарыг нь суулгана.
http://www.python.org/download...

Limnux Linux InstallFest 2009 амжилттай болж өнгөрлөө

Software Freedom Day 2009 болон Linux InstallFest 2009 өдөрлөгийг LiMNux бүлгэм КТМС-ийн профессоруудын багийн дэмжлэгтэйгээр үнэхээр сайхан, амжилттай зохион байгууллаа. 300 хүний суудалтай гэж байсан танхим дүүрээд, багтахгүй их хүн ирсэн. Өмнө төлөвлөж байснаараа бүх илтгэлүүдийг тавьж, цөөнгүй хүн их сонирхож байх шиг байсан. Нэлээдгүй асуултаар булж байлаа ярзайтал инээх


Эхлэхийн өмнө бэлтгэлийн үеэр Thinkpad лаптопнууд.


300 оюутны суудалтай лекцийн танхим дүүрээд хүмүүс хажуу талаар нь зогсож байв.


Цаана суулгалт болон үзүүлэн компьютерууд харагдаж байна. Наана лекц явж байна.


Дууссаны дараа зохион байгуулагчид алдаа оноогоо ярилцан
хөөсөн гурилнд боосон шарсан мах идэж байна ярзайтал инээх

Тухайн өдөр уншигдсан лекцийн материалыг авах болон, санал хүсэлтээ http://groups.google.com/group/limnux хаягаар орж бүлгэмийнхэнд илгээх боломжтой ба дараагийн Limnux InstallFest болон бусад үйл ажиллагаанд гар бие оролцох, дэмжих, хамтран ажиллах боломжтой.
...

Хамтдаа уншъя

Эрдэнэчимэг гэдэг эгч Нээлттэй эх номыг орчуулж орчуулгыг бүрэн эхээр татаж авч унших боломжтойгоор PDF байдлаар тавьжээ. Нээлттэй эх номыг эндээс авч уншаарай.


Гарчиг

1.Удиртгал
  • 1.1 Нээлттэй эх гэж юу вэ?
  • 1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ?
  • 1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад
  • 1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software)
  • 1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш
2.Түүх
  • 2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD)
  • 2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл
  • 2.3 Дэлгэрүүлж цааш унших
3.Философи ба үндсэн зарчим.
  • 3.1 Програм хангамжийн эрх чөлөө.
  • 3.2 Нээлттэй эх хөгжүүлэх загвар.
4.Лиценз ба патент
  • 4.1 Лиценз гэж юу вэ?
  • 4.2 FOSS-ийн чухал лицензүүд.
  • 4.2.1 Апачи
  • 4.2.2 BSD (Берклейн Програм хангамжийн Түгээлт)
  • 4.2.3 GPL (Нийтийн дундын лиценз)
  • 4.2.4 LGPL (Програмын сангийн GPL лиценз)
  • 4.2.5 GPL д нэмж холбох онцгой тохиолдол (GPL + linking exception)
  • 4.3Зохиогчийн эрх (copyright) ба копилефтын (copyleft) тухай товч санамж
  • 4.4Патентууд
... гээд бүх бүлэг нь байгаа. Харин уншиж дуусаад бага гэлгүй орчуулгын талаар, үг хэллэгт санаа оноогоо хэлж өгвөл дараа дараагийн хувилбарыг сайжруулахад хэрэг болно шүү залуусаа.


(. PDF /Зөөврийн Баримт бичгийн Формат (Portable Document Format) Баримт бичиг цаасан дээр харагдах байдлаараа ха...

GNU чөлөөт програм хангамжийн лиценз гэж юу вэ?

GNU GPL гэдэг нь GNU General Public License товчоор GPL. General-ерөнхий, Public-бүх нийтийн, License-лиценз гэсэн утгатай Англи үгний товчлол юм. GNU General Public License нь анхлан GNU хэмээх төсөлд зориулан Ричард Сталлман хэмээх хүний бичсэн, чөлөөт програм хангамжийн лицензэд өргөн ашиглагддаг лиценз юм.

GNU General Public License нь доорх 4 эрх чөлөөг танд олгодог. Үүнд:

  • Програмыг ямар ч зорилгоор хүссэнээрээ ажилуулах эрхтэй
  • Програмын эх кодоос суралцаж, хүссэнээрээ өөрчлөх боломжтой
  • Програмыг хүссэн үедээ хуулбарлан, бусдад тараах боломжтой
  • Хүсвэл өөрийн өөрчилсөн хувилбарыг нийтэд тараах болон хэвлэн гаргах эрхтэй

GNU General Public License-д

  • та энэ програмыг өөрчилж болно,
  • энэ програмыг хуулбарлаж болно,
  • мөн та хуулбаруудаа нийтэд тарааж болно,
  • өөрчилсөн хувилбараа ч нийтэд тарааж болно.

Гэхдээ нэг л нөхцөлтэйгөөр: таны тарааж буй ямар ч хувилбар яг ийм л лицензтэй байх ёстой бөгөөд эх код нь нээлттэй байх ёстой. Энэ нь програмыг танаас авсан хүн бүр яг тань шиг эрхийг эдлэх ёстой гэсэн үг юм.

GPL-ийн төрлүүд

Маш олон Чөлөөт Програм Хангамжийн лиценз байдаг. Учир нь дээрх 4 эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг л бол тэр нь Чөлөөт Програм Хангамжийн лиценз гэсэн үг юм.
GNU General Public License нь тэдгээр...

idiomatic-dormant
idiomatic-dormant