Мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдээлэл оруулдаг 2 сайт олж уншлаа.
Веб сайт хийлгэх гэж байгаа бол яаж сонголт хийх талаар ч бас танд тус болж мэднэ. Мөн та веб сайт хийдэг бол, мөн хостинг үйлчилгээгээ хэрхэн сонгох талаар, вебээ яаж хамгаалах талаар гээд олон мэдээллийг анхан шатны мэдлэг олж авч болох юм.
Танд бас хэрэг болж магадгүй гэсэн үүднээс танилцуулж байна. Танд мөн энэ талаар Монгол хэлээр ба бусад хэлээр нийтэлдэг сонирхолтой сайт байвал танилцуулаарай.
...

Энкрипт хийж кодлосон мэдээллийг 10 хэмээс доош хөргөгчинд байлгаж хөлдөөсөн утаснаас тусгай арга, өөрсдийн зохиосон програмыг ашиглан Германы эрдэмтэд кодыг тайлан хуулж авч харуулжээ. Тэгэхээр нүцгэн зургаа утсан дээрээ хадгалах хэрэггүй гэсэн үг байх нь дээ.
Кодлоод байтугай кодлолгүй хадгалдаг хүмүүс ч их, бас зураг, бичлэгээ янз бүрийн байдлаар алдах тохиолдлууд байдаг тул бас анхаарууштай л юм байна.
Компьютерын вирус юу чаддаг вэ? Хэрхэн өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх вэ? Нууц үгээ яаж алдахгүй байх вэ? Банкны картаа хэрхэн нууцалж байх вэ? Мэйл хаягийнхаа нууц үгийг хэрхэн хадгалах вэ? гэх мэт асуулт бидэнд байнга тулгарч байдаг. Тэгэхээр хамгаалахын тулд хэрхэн хулгайлдаг аргуудыг ойлгосноор буцаад өөрийгөө хамгаална гэсэн үг. Ингээд та бүхэнд бага зэргийн зөвлөгөө хүргэе. Жаахан урт ч гэсэн хэрэгтэй мэдээлэл байгаа гэж бодож байна.
Галт ханын төрлийн програмын нэлээд томоохон төлөөлөгч бол яах аргагүй ZoneAlarm Firewall билээ. Бид өмнө нь танд Avast, Avira зэрэг төлбөргүй вирусын програмуудыг танилцуулж байсан. Тэгэхээр тэдгээр програмын төлбөртэй хувилбарт нь нэмэгдэж ирдэг хамгийн чухал хэрэгсэл бол галт хана хэмээх хэрэгсэл юм. Энэ нь таны тооцоолуур интернет хоёрын хооронд хамгаалалтын хана болж өгдөг.
Та
бүхэнд нэгэн хүчирхэг бөгөөд хуулийн дагуу төлбөргүй вирусын програмыг танилцуулъя. Avast хэмээх энэ програм сүүлийн үед нэлээд хүчээ авч байгаа, маш сайн илрүүлэлттэй програм юм.
Avira антивирус маань саяхан нэг вирусыг илрүүлж чадахгүй байв. Угаасаа 100% хамгаалдаг програм гэж байхгүй л дээ. Avira бол миний мэдэхээр хамгийн сайн нь. За тэгээд нөгөө илрүүлж чадахгүй байсан вирусын файлыг би олсон ч avira илрүүлээгүй тул яах ёстойг судалж үзлээ. Бусад вирусын програмуудад ч байдаг байх. Вирусыг илгээж бүртгүүлж болдог юм байна. 