Бид picasa, flickr зэрэг сайтыг ашиглахад зай хязгаартай байдаг, мөн хэт томоор авсан зурагнуудаа ямар нэгэн байдлаар бүгдийг нь жижигрүүлэх, өөрийн гарын үсгээр тамгалах хэрэг заримдаа гардаг. Цөөхөн зургийг бол хэмжээг нь нэг нэгээр нь Photoshop г.м програмаар жижигрүүлчихэж, тамгалчихаж болдог. Харин хэдэн зуун зураг байвал яах вэ?Windows үйлдлийн системд зориулагдсан VSO image resizer гэдэг ҮНЭГҮЙ програм байдаг юм байна. Ubuntu linux систем дээр мөн wine дээр суулгаад ашиглаж болно.


Хуучин MS Office 2003 гэх мэт дээр Office 2007 хувилбар дээр үүсгэсэн файлуудыг нээж чадахгүй асуудалтай тулгарч байгаа хүмүүс цөөнгүй байгаа байх. Та доорх хэрэгслэлийг үнэгүй татаж авч суулгаснаар энэ асуудлаас салах болно. Хэрэв та MS Office 2007 хувилбараас өмнөх хувилбарыг ашиглаж байгаа бол доорх холбоосоор орж Download товч дээр даран энэ файлыг татаж авч суулгаарай. Магадгүй таньд хэзээ ч ийм асуудал тулгарч болох тул бэлтгэлтэй байхад илүүдэхгүй болов уу
...

