Алмас

Зарим сүүлийн үеийн SATA хатуу дискнүүдийг Windows XP суулгагч таньдаггүй алдаа заадаг. Ийм үед өөрийнхөө XP CD-нд SATA driver-ыг багтаагаад. Дараа нь тэр дискээ ашиглан суулгаж болох юм. Мөн энэ аргыг ашиглан өөрийн компьютерын драиверуудыг багтаасан суулгац бэлдэж авсан ч болох юм.

Доорх зааврын дагуу суулгац компакт дискээ бэлдэж аваарай:

Хэрэгтэй зүйлс:
1. Windows XP суулгац CD.
2. NLite гэдэг үнэгүй програм.
3. Хоосон CD.
4. SATA driver
. Юуны өмнө та өөрийн хатуу диск (hard disk drive)-нд зориулсан драиверыг хайж олж татаж аваад дискэн дээрээ задлах хэрэгтэй. Жишээ нь C:SATA_driver гэсэн хавтсан дотор драиверын фаилуудaa задалж хуулж бэлдэнэ.

Бэлдэх явц:
Nlite програмыг татаж аваад суулгана. Nlite ажиллуулахад Windows суулгац хаана байрлаж буйг танаас асуух болно. Windows суулгац CD-ээ CD уншигчдаа хийгээд, Nlite програмдаа сонгож өгнө.

Ингээд сануулга гарч ирэхэд ОК дараад компьютерын хатуу дискэн дээрээ хаана хуулахаа зааж өгнө. Мэдээж
диск хангалттай зайтай байх шаардлагатай.

2 удаа next дарсны дараа дараах 4 сонголтоос сонголт хийнэ: Integrate, Remove, Setup, Create.
Бид integration procedure сонголтыг сонгоно. Тэгээд Drivers товчийг дараад next дарж үргэлжлүүлнэ.

Дараагийн цэстэй цонхонд, доошоо нээгдэх цэснээс Insert and select multiple drive folder сонголтыг сонгоно. Энэ сонголт нь урьд нь татаж задалж бэлдсэн SATA driver-ын байрлалыг сонгуулна. Жишээнд авснаар бол
C:SATA_driver. Сонгоод next товчийг дарна.

Ингээд та сонгож болох драиверуудын сонголтыг (зарим тохиолдолд нэгээс илүү ч байж болно) эсвэл нэг л драиверын сонголтыг харах болно. Драивераа сонгоод next. Програм драивер нэгтгэх үйл ажиллагааг эхлэх зөвшөөрөл асуухад Yes гэж сонгоод драиверыг нэгтгэх үйлдэл дуустал хүлээнэ.

(Зураг дээр дарж томруулж үзээрэй)

Review image   Review image   Review image

Review image   Review image   Review image

Review image   Review image   Review image

Үүний дараа нэгтгэсэн суулгацаа ISO image болгон бэлдэх үйлдэл эхэлнэ.
Nlite програмаа дахин нээгээд дээрх суулгацынхаа хаана байгааг зааж өгөөд next.
"Last session" сонгоод дахин next товчийг дарна.
Одоо сонголтуудаас Bootable ISO гэдгийг сонгоод next.
Дараагийн цонхонд Mode: "Create Image" гэж тохируулаад Make ISO товчийг дарна. ISO фаилаа хаана үүсгэхээ зааж өгнө.
Ингээд ISO image бэлэн болсон бол одоо хоосон CD дээр өөрийн дуртай CD шарагч програмаа ашиглаад ч юм уу дискэн дээрээ шараарай.

Review image   Review image

Ингээд шинэхэн SATA driver таньдаг Windows суулгац CD тань бэлэн боллоо.

Мэдээллийн эх сурвалж:
http://news.softpedia.com/news/Install-Windows-XP-On-SATA-Without-a-Floppy-F6-47807.shtml


Одоо тэгээд SATA таньдаг ХР дисктэй болсон юм чинь суулгах л үлдлээ Wink
Асуудал гарвал http://forum.dusal.net/viewtopic.php?p=12635#12635 хуудас руу хандаарай.

Холбогдох мэдээлэл:
Microsoft Windows XP usb дискнээс суулгах



Бонус: Чапаев компьютерын хичээл дээр шалгалт өгч байна.
Асуулт1-Та өөрийн компьютер дээрх бичиг баримтуудаа яаж нууцлах вэ?
Хариулт:
C:НууцМаш нууцХамгийн нууцДээд зэргийн нууцИйшээ битгий харХэрэггүй ээ гуйж байнаБи чамд сануулсан шүүЭнэ компьютераас холдоорой!!!!!Хэрэггүй дээ чи алдаж байна шүүХамгийн сүүлчийн анхааруулга шүү!!!!!Үүнийг нээвэл нармайг чинь нээнэ шүү.doc



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Залгаж салгахдаа ямар нэг юм салгасан байж магадгүй. Ямар ч гэсэн цахилгаанаас бүрэн салгаж байгаад бүх эд ангиудынхаа залгуурыг шалга. Ямар нэг юм хөндийрсөн байж мэднэ. Тэгээд асаагаад үз. Болохгүй бол CMOS BIOS jumper reset гээд youtube-ээс хайгаад дуурайгаад үз..
Алмас хэзээ бичсэн: 2013-04-08 15:35 | |
sain baitsganu
bi computeriinhee ramiig ihesgeh gd sugalj awad
shine ram hiitel tanihgui bhaar ni butsagaad ooriinhoo ramiig hiigeed asaatal delgetsend yamarch medeelel irdeggui ee yahuu humuusee tuslaach
Зочин хэзээ бичсэн: 2013-04-07 14:42 | |
Ямар ч хавтас руу болно оо. Зүгээр л жишээ нь тийм нэртэй хавтас үүсгээд хуул гэсэн байгаа.. Сайн унш..
Алмас хэзээ бичсэн: 2013-03-06 17:29 | |
s
4. SATA driver. Юуны өмнө та өөрийн хатуу диск (hard disk drive)-нд зориулсан драиверыг хайж олж татаж аваад дискэн дээрээ задлах хэрэгтэй. Жишээ нь C:SATA_driver гэсэн хавтсан дотор драиверын фаилуудaa задалж хуулж бэлдэнэ.
Eniig oilgosonguu driver olloo geed C:Sata_driver gej garj irku bna shdee. Tegeed bas SATA_driver dotroo DRIVERS aa huulaad CD ruugee hiih yumu? Oilgosongu end hariulad ogooch
. (зочин) хэзээ бичсэн: 2013-03-06 16:58 | |
win7 nlite
ene nlite iig ashiglan win7 boot cd beldej boloh uu boloh bol ene talaar oruulj uguuch bas uurt heregtei driver softvare aa haana n yaj suulgah ve tuslaaach manaihaan
vaanga (зочин) хэзээ бичсэн: 2010-11-02 20:45 | |
dv6 дээр XP суулгаад хэрэггүй шүү дээ. Windows 7 суулгасан нь хамаагүй дээр. Эсвэл ядаж Vista сууласан нь дээр ээ. Үзүүлэлт сайтай машин дээр бол Vista сайн шүү дээ. Гэхдээ мэдээж Windows 7 хол дээр ээ. XP майкрософтоос дэмжлэггүй болсон, дээр нь эд ангиудын чинь драйвер ч бүрэн олдохгүй байх.
xvv хэзээ бичсэн: 2010-08-28 10:37 | |
hi sata xp beltgeh geheer aldaa zaagaad bolohgvi bn sata xp tathaar taarahgvi bga yumuu bolohgvi bn yahuu nadaa hp dv6 2044dx sata xp beltgeed yumuu taarah xp zamiin zaagaad ogch tus bolooch admina bakabaka
Зочин хэзээ бичсэн: 2010-08-27 11:38 | |
XP драйвер нь л байх хэрэгтэй байх аа. Бүүр болохгүй бол Виндөвс 7 драйвераараа туршаад үз дээ. Яг таг мэдэхгүй юм байна.
xvv хэзээ бичсэн: 2010-08-16 16:27 | |
windows7 64 bitiin driver sata xp belteghed bolohuu
Зочин хэзээ бичсэн: 2010-08-16 12:10 | |
www.thepiratebay.org руу ороод SATA enabled XP гээд хайгаад үз дээ. Зүгээр Windows XP SATA гээд хайсан ч болох байх аа.
xvv хэзээ бичсэн: 2010-07-26 17:36 | |
sata hard tandag xp baivl torrenteer zamin zaagaad ogooch hvmvvsee mini tatsan suuhgvi bn
Зочин хэзээ бичсэн: 2010-07-25 17:29 | |
@зочин
Болохгүй байгаа биш чадахгүй байгаа байхаа. Энэ арга бол болдог. Бараг ихэнх хүмүүс энэ аргыг ашигладаг. Аль газар нь өөрөө алдаа гаргаад л байгаа байх. Бэлэн ISO хэлбэрээр татаад шууд CD дээр шарж ч болно шүү дээ. torrent ч юм уу ямар нэгэн аргаар эсвэл татахгүй юу доо.

@зочин
BIOS дээр нь native энэ тэр сонголт оруулж байгаад нэг үз дээ. Ер нь бол энэ арга болдог...
Уг нь бол XP ер нь албан ёсоор Microsoft-оос дэмжлэггүй болсон шүү дээ. Ер нь Window 7 суулгаад хэрэглэсэн нь дээр дээ.

xvv хэзээ бичсэн: 2010-07-22 06:50 | |
туслаач
sata хард тандаг ХР байн уу замын зааж өгч тус болооч миний notebook HP dv6-2044 энүүнд XP суулгах ямар арга байн хүмүүсээ ??????????
Зочин хэзээ бичсэн: 2010-07-21 11:14 | |
энэ арга болдогүй ээ өөр арга байн уу ХР юмуу
Зочин хэзээ бичсэн: 2010-07-20 11:56 | |
XP чинь л ямар нэгэн байдлаар буруу байгаа бололтой. Эсвэл хавтсаа буруу зааж өгөөд байгаа байх аа.
xvv хэзээ бичсэн: 2010-07-19 22:51 | |