- Шинэ notebook худалдаж аваад дээр нь юу ч суулгаагүй, юм хийж болохгүй байна. Яах вэ?
- Оффисын програм, бичиг баримтын програм, гадаад хэлний толь, CD бичигч програм зэрэг хэрэгтэй програмууд хаанаас авч, хэрхэн суулгах вэ?
- Зарим дуу, видеог сонсож, үзэж болохгүй байна яах вэ?
- Youtube рүү орсон чинь видео нь гарахгүй юм яах вэ?
- Интернетээс дуу татаж авмаар байна, кино үнэгүй татаж үзмээр байна туслаач.

Antivirus
Энд та бүхэнд 2 янзын антивирус програмыг танилцуулъя. Харин та энэ 2 програмын аль нэгийг нь сонгож суулгаарай. Давхар суулгавал системд ачаалал өгч гацдаг. Ер нь ямар ч антивирус програмуудыг давхар суулгах хэрэггүй.
Avira - хэмээх Герман програм. Илрүүлэлт маш сайтай, хөнгөн хурдан, системд ачаалал бага өгдөг үнэгүй програм юм. Суулгах явцад лицензийн хэсэгт нэр мэйл хаягаа бүртгүүлэн үнэгүй хэрэглэдэг. Хэрэглэж байх явцад хааяа Premium төлбөртэй хувилбарыг худалдаж авахыг санал болгодог боловч тэр нь онц шаардлагагүй нэмэлт үйлдлүүдтэй байдаг. Та санал болгосон цонхыг зүгээр хаахад л болно. Энд дарж татаж авч суулгана уу.
Avast Home Edition - Avira-г бодвол илүү олон үйлдэлтэй, гэрийн нөхцөлд үнэгүй хэрэглэх боломжтой антивирус програм. Надад avira-аас арай удаан санагдсан. Гэхдээ илүү мэргэжлийн талдаа их сайн програм. Энд дарж татаж авч суулгана уу.
OpenOffice.org


- http://mn.openoffice.org/ хаягаар ороод татаж аваад суулгаарай. Мөн Монгол хэлээрээ мэдээлэл тусламж авах боломжтой. Ойлгомжгүй зүйл гарвал биднээс ч асууж байж болно шүү.
- Хэрвээ Англи хэл дээр хэрэглэх хүсэлтэй бол http://www.openoffice.org/ хаягаар ороорой.
- Энд дарж бас тусламж мэдээлэл авч болно.
- Бас Монгол хэлний алдаа шалгагч, хөрвүүлэгч, Монгол бичигтэй холбоотой хэрэгсэл багажууды энд дарж ороод сонгож нэмж суулгаж болно. Мөн хайлтаас хайж өөрийн хүссэн бусад нэмэлтийг олж нэмж суулгах боломжтой шүү.
- Мөн энд дарж манай сайтаас холбогдох мэдээллийг хайж авч болно.
KLite Codec Pack


Мөн Classic Media Player гээд тоглуулагч хамт суудаг. Бүх төрлийн видеог энэ програмаар үзэж болно. All in one шилдэг нь. RealPlayer, QuickTime, avi, mpg, гээд бүгдийг нь. Бас DVD, VCD ч тоглуулна.
Мөн ямар нэгэн дуу татаж аваад ажиллахгүй байгаа бол энэ програм асуудлыг тань шийдэх болно.
Энд дараад татаж аваад суулгаарай. (хамгийн сүүлийн хувилбар нь хамгийн доод хэсэгт байгаа.) Бас K-Lite Mega Codec Pack гээд хувилбар байдаг.
Adobe Flash Player

Энд дарж татаж авч суулгаарай.
Adobe Reader

Java

Монгол гарын драйвер

- Хэрхэн тохируулах зааврыг энд дарж авна уу.
- Харин латин үсгийн байрлалд тааруулсан Монгол гарын драйверыг энд дарж татаж авч суулгаж хэрэглэж болно.
- Monkey, Realmon г.м мэт өөр хуучны програм битгий суулгаж хэрэглээрэй!
Фонтууд

- Монгол фонтуудыг энд дарж татаж авч суулгаарай.
- Мөн таны компьютер Япон, Хятад зэрэг зарим хэлнүүдийг танихгүй байгаа бол та энд дарж хэрхэн тохируулах талаар зааврыг уншина уу.
Архив ZIP, RAR
Peazip Архив буюу шахсан zip, rar гэх мэт файлуудыг задлах, файлаа шахаж хэмжээг нь багасгаж бусдад явуулах, хадгалах зэргээр ашигладаг WinRAR, WinZip зэрэг програмуудтай адил програм юм. Монгол хэлтэй. Интернетээс татсан ихэнх зүйлс ийм төрлийн програмаар шахсан байдаг тул задалж хэрэглэхэд энэ програм зайлшгүй хэрэгтэй. ТАТАЖ АВАХ
7zip Мөн адил төрлийн маш алдартай програм. (Монгол хэлтэй) ТАТАЖ АВАХ
Mozilla Firefox


- Энд дараад орж татаж авч суулгаарай.
- Мөн энд дарж манай сайтаас Монгол хэлний алдаа шалгагч, youtube видео татагч, Болор толиноос үг хайгч зэргийг нэмж суулгаарай.
- Мөн эндээс зарим нэгэн хэрэгтэй зааварчилгааг уншаарай.
- Бас энд дарж зарим нэг хэрэгтэй нэмэлтүүдий талаар танилцуулга аваарай.
Stardict


GIMP

InfraRecorder

Энд дарж орж мэдээлэл авч, татаж авч суулгаарай.
utorrent

ТАТАХ
Free Download Manager

ТАТАЖ АВАХ
Pidgin

ТАТАХ
Handbrake

Media Coder

ТАТАХ
Free Studio
Бас нэгэн маш олон үнэгүй видео хөрвүүлэгч хэрэгслүүдийг багтаасан програм.
ТАТАХ
Танд ямар нэгэн асуулт байвал, асуудал тулгарсан бол манай http://forum.dusal.net самбарт асуугаарай.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Ямар хамгаалалттай гэдгээсээ л болох байх. CloneCD https://www.redfox.bz/en/clonecd.html гээд нэг програм байдаг. http://alternativeto.net/software/clonecd/

хамгаалалтай cd яаж хуулж авах уу

Ойлгосонгүй юуны startup disk вэ? Тодорхой бичнэ үү.

stardup disk tataj abya tuslana uu

Андройд утсанд яаж суулгах вэ хэлж өгч туслаач.минийх note4 гэтэл татсан mcrosoft office.ийн фолдерууд нээгдэхгүй уншигдахгүй юмаа.

Bayrallaa
Hund tus bolyo gesen setgel chini ooriig chini giiguulj yavag daa

abode reader XI ЭНДЭЭС ЮМ ХУУЛАХ ГЭХЭЭР БОЛОХГҮЙ ЮМАА ЯАЖ ХУУЛАХ ВЭ ЦООЖТОЙ БАЙГААД БАЙНА

Mash ih bayarlalaa heregtei baisan fontuudaa tataj awlaa


Free гэдгийг нь сонгох хэрэгтэй. Доорх холбоосоор шууд татаж болох байх. http://www.avira.com/downloads/frontendDl/defaultDownload?product=avira-free-antivirus&os=

avira-g ter zaawraar chini orood tataj awax gesen chini boon cartiin dugaar ene ter nexeed bx yum yax we?

COMPUTEREE MONGOL HELEER BOLGOHSIIN HELEED OGOO CH

Үйлдлийн систем чинь юу вэ? Youtube дээр хэл солих зааврууд байгаа даа...

formatlah
minii note sweden heltei.bi barag l medremjeeree buh zuilee hiigeed surchihsan.gaihaltain bi CDromiin evdchihsen,nadad heliig yaj uurchluh talaar helj tuslahgui yu,uuln medne lde,daanch hel n soligdohgui bhiin,zaaval formatlah shaardlagatai yu

!!!!
uuchlaarai ene Pidgin bolohgui bhiin ?

hi
hey download internet litsenz n duussan bwal yaj tatadiin zaagaad ogooch

