Алмас
Dualboot байдлаар Windows, Linux давхар суулгаж хэрэглэх үед Linux-с Windows диск рүү чөлөөтэй хандаж болдог ч Windows-с Linux-н ex2/ext3/ext4 дискний хуваалт руу хандахад хүндрэл гардаг. Үүнийг ext2explore.exe програмын тусламжтайгаар шийдэх боломжтой. Програмыг татаж аваад zip архивыг задалж exe файлыг шууд ажиллуулаад дискээ сонгож ороод хэрэгтэй зүйлээ save буюу хадгалах тушаалаар Windows диск рүүгээ хуулж авах боломжтой....
Алмас
Хятад, Араб зэрэг зарим газруудад болон зарим албан газрууд веб сайтуудыг хаасан байдаг. Ийм тохиолдолд proxy, болон VPN зэргээр өөр сервер, интернет дэх дэд сүлжээгээр дамжуулан вебүүдийг үзэх боломжууд байдаг.
  • Нэлээд их ашиглагддаг нэг арга бол TOR юм. Энэ нь tor-ын бусад хэрэглэгчид, серверүүдийн үүсгэсэн сүлжээгээр дамжуулан холбогддог арга юм.
Татах авах хуудас:
http://www.torproject.org/download.html.en

Wind...
xvv
Линукс системийг сонирхогчдийн Японд болж байгаа олон улсын 2 дахь том арга хэмжээ...

Энэ оны 9 сарын 27-29-нд Токиод Линукс Сан/Linix Foundation-с LinuxCon-Japan 2010 чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ нь Ази ба Номхон далайн орнуудын бүсэд Линукс Сангаас зохиож байгаа анхны том хэмжээний арга хэмжээ гэдгээрээ онцлогтой.

Японд болж байгаа учир шалтгааныг Японд сүүлийн жилүүдэд гадны IT-гийн мэр...
Алмас
Нээлттэй эх дэмжигч, сонирхогч, хөгжүүлэгчдийн нээлттэй уулзалт Open Beer Party маань сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт болж байхаар тогтоод байгаа. Энэ сарынх буюу 2010 оны 4-р сарын уулзалт маань ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу 29-нд болох гэж байна.
Энэ сарын уулзалт дээр 2010 оны InstallFest ажиллагааны зохион байгуулалтын талаар ярилцах тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Мэдээж мэддэг мэддэггү...
Интернэт хэрэглэгч хүмүүсийн хэрэглэдэг чухал программуудын нэг бол TeamViewer юм. Миний таньдаг зарим хүмүүс энэ программын ашиг тусыг сайн мэдэж байгаа. Учир нь "Миний компьютер дээр ийм алдаа гараад байна, нэг бичиг гарч ирчхээд юу нь ч мэдэгдэхгүй юм, энэ юундаа байна ... " гэх мэтчилэн олон зүйлийг асуудаг хүмүүстээ ...
Алмас
Сүүлийн үед энэ асуулт их тавигдах боллоо. Диск дээрх мэдээллийг устгадаг вирус гадуур байгаа бололтой. Хэрвээ та ямар нэгэн байдлаар хэрэгтэй мэдээлэл тань устсан бол компьютераа тэр дор нь унтраагаад сэргээж чадах хүнд хандахыг зөвлөж байна. Компьютер тань асаалттай байгаад байвал устсан мэдээллийг сэргээх магадлал улам...
Алмас
Анхаар! Энэ хуудасны сэтгэгдэлд алдаа шалгах мэдээллээ оруулж болохгүй. Та https://blogmn.net/converter хуудас руу орж алдаа шалгах, хөрвүүлэх мэдээллээ оруулж ашиглаж байна уу.
 

Бусад боломжууд: (тус бүр дээр дарж орж үзнэ үү)

  • Монгол үсгийн төлбөргүй онлайн алдаа шалгагч (видео заавартай) Дараах хаягаар орж...
xvv
Саяхан Firefox 3.6 -д шинээр нэмэгдэж орсон Web Open Font Format (WOFF) гэдэг фонтын форматын системд ноцтой алдаа илэрчээ. Энэ алдааг ашиглан хакерууд хүмүүсийн Firefox хөтчийг гацааж, муу код тэр компьютер дээр ажиллуулах боломжтой юм байна. Шинэ гарсан 3.6.2 хувилбарт энэ алдаа засагдсан ба хүмүүсийг аль болох хурдан хувилбар шинэчлэлт хийхийг Mozilla зөвлөж байна.
3.6-аас өмнөх хувилбаруудад энэ алдаа байхгүй ч нэгэнт хуучирсан тул өөр бусад алдаа байхыг үгүйсгэхгүй юм. Ер нь интернет ашиглахад мэдээлэл алдагдах боломж веб хөтөч програмуудад илүү өндөр байдаг тул аль болох хурдан шинэ хувилбар шинэчилж байгаарай. Ер нь бэлгэвчийг хугацаа нь дууссаны дараа хэрэглэж болдоггүйтэй л адилхан юм даа ирмэх Хуучныгаа хурдан хаяж шинийг аваарай....
Энэ арга нь нэг ёсондоо өөрийнхөө зөөврийн компьютерыг юм уу ямар нэгэн wireless модемтой тооцоолуураа wireless router-н оронд ашиглаад гэртээ wi-fi интернеттэй болж болно гэсэн үг. Элдэв утас хөглөрөөд хэцүү байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай.

Мөн их хэмжээний өгөгдлийг 2 компьютер ийн хооронд зөөхөд үндсэндээ
  1. Флэш
  2. Зөөврийн хард
  3. Сүлжээний UTP (кроссовер) кабел ашиглан зөөвөрлөдөг. Харин эдгээр нь байхгүй тохиолдолд яах вэ?
Танд wifi-router байхгүй бол Ad-hoc холболт маань wifi модемтой тоцоолуураа ашиглан ямар нэг төвийн төхөөрөмжгүйгээр (access point) хоорондоо холбогдох боломж олгодог.  Утасгүй холболт ашиглаж байгаа болохоос биш бас л нэгэн сүлжээ үүсгэж байгаа хэрэг юм.

Ингэж холбоход хэд хэдэн арга байдаг. Доорх аргуудын аль нэгээр нь оролдоод үзээрэй.
1. adhoc холболт үүсгэх
     а. adhoc холболт үүсгэж bridge буюу гүүр холболт үүсгэх
     б. adhoc холболт үүсгэж internet connection share хийх
2. Virtual wifi router үүсгэх (зөвхөн windows 7 дээр)


2-р арга:
Энэ арга нь зөвхөн Windows 7 дээр болно. Доорх хаягаар орж үзээрэй. Их амархан арга бас Android зэрэг ad-hoc дэмждэггүй төхөөрөмжүүд дээр ажиллана.


Windows XP заавар хамгийн доор бий.


1а арга:
(Дуу нь аяархан байж магадгүй дуугаа чангалаад үзээрэй.)

...
xvv

Adobe Photoshop програмыг мэдэхгүй юм гэхэд сонсоогүй хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй байх аа. Монголчууд маань ч маш өргөн хэрэглэдэг. Гэвч энэ програм маань нэг бүр нь 600$-900$ америк долларын үнэтэй байдаг. Бид элдэв аргаар хулгайлж хэрэглэдэг боловч үүнийг дагаад вирус, хугацаа нь дуусах гээд олон асуудал тулгардаг. Тэгвэл энэ програмын хийж чадах ихэнх зүйлийг хийж чаддаг ямар ч төлбөргүй нээлттэй эх бүхий GIMP (GNU Image Manipulation Program) гэдэг програм байдаг. Тэр бүр хүмүүс мэддэггүй ч зарим талаараа photoshop програмаас ч тавуу талуудтай энэ програмын маань хөгжүүлэлт Google-ээс дэмжлэг авахаар болжээ. Google-н оюутнуудын зуны амралтын тэтгэлэгт хөтөлбөрт дэмжигдэж спонсорлуулан хөгжих болсон байна. Энэ оны намар эцэслэн гарах 2.8 хувилбар маш олон шинэ зүйлс орсон бараг photoshop програмын түвшинд хүрэхээр болох сурагтай байгаа.Linux, Windows, MacOSX зэрэг өргөн хэрэглэгддэг үйлдлийн системүүд дээр ажиллах чадвартай, чадварлаг, хууль ёсны дагуу төлбөргүй програм хангамж юм.
Миний туршлагаас...