Алмас
Нээлттэй эхийн програм болоод бусад хаалттай эхийн үнэгүй ихэнх програмын маань лиценз нь ямар нэгэн эрсдэл гарвал өөрөө дааж, сайн дураараа хэрэглэнэ гэсэн байдаг.
Маш цөөн тохиолдолд энэ нь бас эрсдэл үүсгэдэг. Жишээ нь саяхан http://forum.dusal.net/viewtopic.php?t=635 ийм байдлаар нэгэн шинэхэн линукс хэрэглэгчийн хувьд асуудал үүссэн. Ер нь зарим өргөн дэлгэр биш эд ангитай эсвэл үйлдвэрлэгч нь нээлттэй эхэд анхаарал хандуулдаггүй фирмийн эд ангитай компьютерт иймэрхүү асуудлууд ажиглагддаг.
Тиймээс та бүхэн анх суулгаж ашиглаж байгаа бол өөрийн компьютерыг сайн ажиглаж байгаарай. Тэгээд хэр...
xvv
Хэд хэдэн найз дамжуулжээ. Тиймээс хүмүүст анхааруулъя гэж бодлоо.
Иймэрхүү зүйлд итгэж нууц үгээ алдав аа! Хэрэв энэ хуудсанд өөрийн нэр, нууц үгээ хийж нэвтэрсэн бол та нууц үгээ бусдад алдсан байна. Яаралтай http://mail.yahoo.com хаягаар орж нууц үгээ солино уу.

Хулгайч сайтын хаяг: http://64.17.161.245/config/ (энэ хуудсанд ороод жинхэнэ хаяг нууц үгээ оруулж болохгүй гэдгийг санаарай!!!!)...
Алмас
Үбүнтү үбүнтү, линукс линукс гээд л байдаг. Зарим хүмүүс үнэгүй диск аваад нэг суулгаж үзээд учрыг нь ололгүй орхиж байгаа нь цөөнгүй байх шиг байдаг. Тэгэхээр тийм хүмүүст бүү шантраарай гэж хэлмээр байна. Windows ч бас анх суулгаад програм нэмж суулгаагүй бол юу ч байдаггүй. Та Windows суулгачихаад нэг ч програм суулгалгүй юм хийх гээд үз л дээ. Юу ч хийж болдоггүй. Түүтэй адил үбүнтү дээр ...
xvv
Ажаксмаа буюу Э.Төгөлдөрөөс ярилцлага интернээр ярилцлага авсан юм байна.

-  Сайн байна уу? Та гоожуур хэмээх сайтыг хакердсан уу?


-  Тийм ээ. Энэ сарын 10-ны ням гарагийн орой гэрээсээ хакердсан.

-  Та бас заазуур цэг комыг хакардсан уу?

- Үгүй. Урьд нь хакердаж байсан. Дахиад сэргээсэн байна лээ.  Би урьд нь миний дүү ийм юм хийхээ боль ах нь нэр усыг чинь мэднэ гэж сануулж байсан. Заазуур нада...
Алмас


www.mongol-bichig.com хаяг дээр байсан энэхүү сайтыг анх олоод их олзуурхаж билээ. Ойлгомжтой, товчхон тайлбарласан, өнгө дизайн ч гоё маш хэрэгтэй сайт. Саяхан энэ сайт маань хэсэг хугацаанд хаагдаад байсныг эзэнд нь хүсэлт гаргаж
http://mongol-bichig.dusal.net хаяг дээр байрлууллаа. Ингэж байрлуулахыг зөвшөөрсөн, мөн ийм сайхан зүйлийг бүтээсэн Мөнхөөдөө баярлалаа. Эх хэл, өв соёлоо хамгаална гэдэг бол түүнийгээ судалж, мэдэж, хэрэглэж байхыг хэлэх болов уу. Монгол бичиг сурцгаая сайт руугаа орж хамтдаа сурцгаая. ярзайтал инээх ...
Алмас

http://toli.query.mn дэх Я. Цэвэлийн нээлттэй агуулга бүхий толинд хэрхэн хандив оруулж үг оруулах заавар:

Оруулахдаа анхаарах зүйлс:

1. http://www.dusal.net/temp/ дотроос эхлээд Word Document файлуудаас өөрийн оруулах хуудастайг татаж авна.
2. Монгол бичгийг латин үсгээр (Англи гар) галиглан угалзан хаалтанд хийнэ. Галиглахдаа https://dusal.blogmn.net/23630/  хаяг дээрх хүснэгтийн галигийг баримтална. Өөрийн дуудлагаар галиглаж болохгүй гэдгийг анхаарна уу. Жишээ нь: амтших гэдэг үгийг {amtashihu} биш {amtashiqu} гэж галиглах болохыг анхаараарай!
бас ц үсэг 2 янз байгаа бөгөөд ихэвчлэн CHA буюу ch гэж тэмтэглэнэ гэдгийг, Монгол бичгийн үсэг галигаа сайн цээжилж хөрвүүлэхийг анхаарна уу....
xvv
Нэг жижигхэн онлайн хэрэгсэл танилцуулъя.
Кирилл үсгийг Латин болон хуучин ASCII (win1251) гэгдэх арзайдаг кодлол зэргийн хооронд хөрвүүлэлт хийдэг, Ангууч програм шиг Монгол хэлний үг үсгийн алдаа шалгадаг жижиг хэрэгсэл юм.
Алдаа шалгахдаа текстээ цонхонд оруулаад ABC гэсэн товч дээр дарна.
Хөрвүүлэхдээ цонхонд текстээ оруулаад ямар хөрвүүлэлт хийхээ сонгоод Хөрвүүлэх товчийг дарна.

Энэ хаягаар дарж орж зааврыг үзэж ашиглаарай:
 
Анхаар! Алдаа шалгах болон хѳрвүүлэх зүйлээ доод сэтгэлд оруулж болохгүй. Дээрх холбоос линкээр орж хѳрвүүлнэ үү.

Холбогдох хаягууд:
  • OpenOffice програм суулгаж алдаа засагчийг үнэ төлбөргүйгээр комп...
Алмас
Японы Токиогийн Их Сургуулийн эрдэмтэд имплант буюу хиймэл шүдийг хүний өөрийнх нь шүд мэт хийх боломжийг судлаад анх удаа туршилтын хулганад шүд ургуулж чадсан байна.

Биотехнологийн аргаар шүд үүсэн бүрэлдэхэд шаардагдах "үр хөврөл" эсүүдийг гаргаж авч түүнийгээ туршилтын хулганы эрүүний ясанд суулгаж өгчээ. Ингэснээр шүд хэвийн ургаж чадсан байна.

"Бидний судалгаа ин витро орчинд нэг эсээс гаргаж авсан ямар нэгэн эрхтний "хөврөл эсийг" анх удаа насанд хүрсэн бие махбодид суулгаж, бүрэн үйл ажиллагаа бүхий эрхтэн шилжүүлэн суулгаж болохыг баталлаа" гэж Токиогийн Их Сургуулийн судлаач эрдэмтдийн нэг Такаши Цүжи хэлжээ.

Тэдний энэ арга нь "ирээдүйн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний за...
Алмас
Youtube.com сайтаас хэрхэн дүрс бичлэг татаж авах вэ? Дуу хаанаас яаж татах вэ? гэсэн асуултууд нэлээн түгээмэл байдаг. Тэгвэл та бүхэнд өөрийн татдаг нэгэн аргыг танилцуулъя. Энэ бол Firefox+Flashgot  буюу Галт үнэг хөтчийг суулгаад дээр нь Flashgot нэмэлтийг суулгаж ашиглаад татдаг арга юм.
Хэрхэн суулгах:...