Саяхан болсон Google.com сайтын эсрэг Хятадуудын хийсэн хакерын халдлагад ашиглагдсан байж болзошгүй, одоогоор илэрч засагдаж амжаагүй байгаа нэгэн цоорхой
илэрчээ. Энэ нь Internet Explorer 6, 7, 8 хувилбаруудад бүгдэд нь байгаа бөгөөд Германы засгийн газрын Мэдээллийн технологийн нууцлалын албанаас нийт иргэддээ энэ алдааг Microsoft компаниас засах хүртэл Internet Explorer ашиглахгүй байхыг зөвлөжээ. Ер нь IE дэлхий дээр хамгийн их хэрэглэгддэг ч удаан, алдаатай ажиллагаатай, аюулгүй ажиллагааны хувьд цоорхойтой зэрэг асуудлуудаас болоод нэр хүнд нь унаж, бусад веб хөтчүүдэд тэр дундаа Firefox-т шахагдаж байгаа юм. Дусал.нэт сайт маань ч бас та бүхэндээ Галтүнэг веб хөтчийг хэрэглэхийг зөвлөдөг билээ. Монгол хэлний алдаа шалгагчаас эхлээд олон хэрэгтэй нэмэлт суулган хэрэглэж болдог гайхалтай програм шүү....

а энд тэнд флашаа өөр хүмүүсийн компьютерт залгадаг бол ийм програм байдаг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй болов уу.
Сүүлийн үед энэ асуултыг хүмүүс ихээр тавих болсон учир зарим нэгэн мэдээлэл хүргэе гэж бодлоо.