Алмас
Манай блогийн нүүр хуудаснаас бусад нийтлэлтэй хуудсанд нэвтрэх үед Kaspersky програм false positive буюу андуурч хааж, вирүстэй гэж мэдэгдэж байсныг олж мэдэж заслаа. Мэдэгдсэн хүмүүст баярлалаа. Энэ талаар Kaspersky руу мэдэгдсэн байгаа бөгөөд засагдах байх аа.

Дахин хэлэхэд манай сайтад ямар нэгэн вирүс байхгүй бөгөөд энэ Касперски програмын илрүүлэгч андуурсан болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Хэрэв та веб сайт ажиллуулдаг бол сайтаа Касперский үйлдлийн системтэй компьютер дээр шалгахад буруудахгүй юм байна шүү. Facebook-ын Iframe ашигласан like товч урьд нь ашиглаж байсан бол HTML5 ашигласан хуви...
Алмас
MS Word гэдгийг зүгээр нэг бичиг хэргийн текст бичдэг програм л гэж мэддэг. Гэтэл энэ чинь график дизайны програм болтлоо хөгжчихсөн юм байна шүү дээ. Гайхалтай Word ашиглаж сурах гэж үүнийг л хэлэх байх даа тийм үү?

Алмас
Бууны эд анги
3 хэмжээст хэвлэгчээр хэвлэсэн бууны эд анги
Зураг. Бууны байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй эд анги
Манчестер хотын цагдаа нар дээрэмчдээс бууны эд анги байж болохоор хэсгүүдийг илрүүлжээ. Хэдийгээр сэжигтэн энэ хувилагчийн эд анги гэж хэлж байгаа боловч цагдаа нар үүнийг бууны эд анги байж болох юм хэмээн сэжиглэж байна. Мөн сэжигтэн баригдах үедээ эдгээр эд ангиудтай хамт сумны дарь авч явсан байна. Эдгээр эд ангиудыг одоогоор бууны мэргэжилтнүүд шалгаж байна.

1200 фунтын үнэтэй принтер хүссэн хүн худалдаж аваад юу ч хэвлэж хэрэглэж болох болсон өнөөгийн техн...
Алмас
iOS7 гарах үеэр энэ алдааны талаар нэг сайтаас уншаад өнгөрч байсан юм тэгтэл www.jnaya.com гэдэг блог дээр бүүр хэрхэн яаж нь ч гарчихсан байна.

Jnaya.com:

Саяхан Саак.мн дээр шинэ iOS 7 дээр гараад байгаа алдааны тухайн өгүүлсэн богино мэдээлэл нийтлэгджээ “http://www.caak.mn/view/8253817/”. Уг нийтлэлд алдааг ашиглан зураг үзэхээс аваад дуудлага хийх хүртэл боломжтой гэсэн байна.  Үнэндээ зураг үзүүлээд байгаа нь л iOS-н алдаа юм. Харин дуудлага хийх, мессеж илгээх, жиргэх, facebook пост хийх, имайл илгээх нь Siri-н үндсэн боломжууд юм. Тэгвэл үүнийг алдаа гэж үзэх мэдээж боломжгүй. Гэхд...

Алмас
Хэвлэгч буюу Принтерийг (Printer) дотоод сүлжээнд хуваалцаж (Share) хэрэглэж болдог. Ингэхдээ принтерийнхээ боломжоос хамаараад хэд хэдэн арга байдаг.

Принтерийг шууд д
отоод сүлжээнд холбох
Принтер нь өөрөө сүлжээний (Lan interface) оролттой буюу эсвэл өөр дээрээ Wifi утасгүй интернетийн холболттой бол шууд сүлжээнд холбоно. Харин ийм холболт байхгүй үед USB print server гэдэг зүйл авч тавиад шууд сүлжээнд холбож болдог. Энэ нь төхөөрөмж бүрийн хувьд харилцан адилгүй тул ингээд дурдаад орхиё.
Энэ холболтын давуу тал нь компьютер асаалттай байх шаардлагагүй, сүлжээнд байгаа хэрэглэгчид шууд хэвлэх...
Алмас
Монгол бичгийн 2, Кирилл 2 янзын байрлалтай Дусал бичээч Монголын гарын драйвер Apple Mac компьютерт зориулсан хувилбар.

Англи үсэгт тааруулсан байрлалын зураг:


 
 
(Тайлбар: Монгол үгэнд хэрэглэгддэггүй Ф үсгийн оронд хурдан бичихийн тулд арай илүү хэрэглэгддэг Ы үсгийг тавьсан болно. 35 үсэг маань нэгэнт гарны товчлуурт бүрэн багтахгүй тул жаахан өөрчилж оруулсан. Монгол хэлэнд хэрэглэгддэггүй Щ үсгийг Alt(эсвэл Command)+1 дарж гаргах ба бусад зарим тэмдэгтийг энэ аргаар гаргана.)


Монгол бичгийн Кирилл стандарттай адил байрлал:
 
1438009937

Монгол бичгийн Латин qwerty б...
dao

Элдэв дээдийн сайтуудад орох бүрд төрсөн он сар өдөрөө ч юмуу хүн бүхний амархан таачихаар үгийг өөрөө мартахгүйг нь бодож бид сонгодог билээ. Энэ бол мэдээж хэрэг хувийн нууцаа хадгалахад хамгийн тохиромжгүй арга. Ялангуяа хэрвээ чи сошиал амьдралд нэлээн идвэхтэй оролцдог бол мөн өөрийн мэдээллийг сошиал сайтуудад үнэн зөвөөр бөглөж байсан бол. Хэрвээ нууц үгээ хэн нэгэнд алдчихвал түүнийг чинь ашиглаж чиний өмнөөс чиний нэрээр гэмт хэрэг хийх ч тохиолдол интернетэд гардаг болоод байгаа юм. Иймд өөрийн нууц үгийг хэрхэн мартахгүйгээр бас ямар ч сайн хакэр таагаад олчихооргүй яаж зохи...

Алмас
Adobe PDF файлыг хэрхэн засах вэ?

Үүнийг Adobe Acrobat Pro  програмаар засварлаж, нээж, MS Word рүү хөрвүүлж болдог. Adobe Acrobat Pro програмыг үнэ төлбөртэйгөөр худалдан авах хэрэгтэй байдаг. Харин Adobe Acrobat Reader програмаар үнэ төлбөргүй суулгаж энэ төрлийн файлыг уншиж болно. Харин засварлaж болохгүй.

Мэдээж төлбөртэй програмыг хулгайн аргаар crack-даж хэрэглэж болох боловч энэ нь ихэвчлэн вирүс, хулгайч програмыг өөртөө агуулж байдаг эрсдэлтэй. 

Мөн үүнээс гадна google.com дээрээс хайгаад online pdf to doc converter хөрвүүлэгч сайтууд руу pdf файлаа хуулаад doc байдлаар татаж аваад заса...
Алмас
Та өөрөө програм зохиох талаар бодож үзэж байсан уу? Хэрвээ та бага зэрэг програмын мэдлэгтэй бол энэ маш амархан юм байна. Магадгүй та програмын мэдлэггүй байсан ч сураад хийж болно. Google, Youtube бас Dusal.Net танд туслах болно ирмэх

Магадгүй та компьютерын талаар юу ч мэдэхгүй энэ бүхэн танд хэцүү мэт санагдаж болох л юм. Гэсэн ч та хэрэв сонирхож, хүсэж л байвал видеог үзээрэй, бас дагаад хийгээд үзээрэй.

5-р ангийн эсвэл 10-р ангийн сурагч эсвэл МТ чиглэлийн их сургуулийн төгсөх курсын оюутан байсан ч, эсвэл бүүр хаа хамаагүй, эмч, багш, ачигч, жолооч ер нь хэн ч байсан хэрэв та өөрөө ...
Алмас
Өнөөдөр санаанд оромгүй, мэддэг байх гэж боддог байсан нэг хүнд энэ талаар зөвөлгөө өгөөд, бас олон хүн огт энэ талаар мэдэхгүй явдаг байх гэж бодсон тул та бүхэнтэй хуваалцъя. Мөн энэ талаар илүү мэдэж байгаа хүмүүс нь сэтгэгдлээр хуваалцаарай. Мэдээж энэ нийтлэлийг маань facebook, twitter ба мэйл сүлжээ бусад хэрэгслээрээ бусадтайгаа хуваалцаж манай блогийг бас танилцуулж өгөөрэй.

За ингээд Үг олдож үхэр холдох нь. ирмэх Юу вэ гэхээр бид өөрсдийн ширээний ба зөөврийн компьютер, гар утсан дээр янз бүрийн хувийн ба байгууллагын нууцыг хадгалдаг. Интернет орчин, дотоод сүлжээнд нууцлал яриад байдгаас...