eBay хакердуулж хэрэглэгчиддээ нууц үгээ солихыг зөвлөж байна

Ebay(1)Алдарт худалдааны eBay интернэт хуудас өнөөдөр буюу Лхагва гарагийн өглөө сайтдаа хакердуулсан талаараа мэдээлэл оруулжээ. Хакерууд энэ оны 2-3 сарын үеэс тус сайтын мэдээллийн баазад нэвтэрсэн байна. Хакерууд хэрэглэгчдийн нэр, мэйл хаяг, нууц үг, төрсөн өдөр зэрэг мэдээлэлд халдсан бөгөөд төлбөрийн картын мэдээлэл зэрэг осолтой мэдээлэлд хараахан халдаагүй байна. Эдгээр төлбөртэй холбоотой мэдээлэл нь тусдаа мэдээллийн баазад хадгалагддаг байна.

Иймээс eBay сайт хэрэглэгчдээ нууц үгээ яаралтай солихыг санал болгож байгаа гэнэ. Та хэрэв интернэт худалдааны eBay сайтад бүртгэлтэй, ашиг...

Android үйлдлийн системтэй автомашин

1389083572 

Google корпораци автомашин үйлдвэрлэгчид болох Audi, General Motors, Honda, Hyundai болон процессор, график хурдасгуур зэргийг үйлдвэрлэдэг Nvidia компаниудтай хамтран Android үйлдлийн системтэй компьютертай шинэ автомашинууд үйлдвэрлэхээр тохиролцжээ. Google корпораци болон автомашин үйлдвэрлэгчидтэй аль хэдийн гэрээнд гарын үсэг зурцгаасан бөгөөд Android үйлдлийн системтэй автомашины анхны загварууд энэ оны сүүлээр худалдаанд гарах юм байна. 

Дэлхий даяар хэрэглэгддэг ухаалаг гар утасны 80 хувь нь Android үйлдлийн системтэй ба шинээр үйлдвэрлэгдэх автомашинуудын удирдлагыг яг л компьютер ши...

Дэлхий даяар 100 мянган компьютерт тагнах төхөөрөмж суурилуулжээ

1389933276


Өнгөрсөн хоёр дахь өдөр АНУ-ын New York Times сонин өөрийн цахим хуудаснаа, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагаас дэлхий даяар ойролцоогоор 100 мянга гаруй компьютерт, тухайн компьютеруудад нэвтрэх болон кибер халдлагыг хялбар хийх боломжийг олгодог тусгай програм хангамжийг нууцаар суурилуулсан талаар мэдээлжээ.

АНУ-ын холбогдох албаныхан болон компьютерын мэргэжилтнүүдийн мэдээлснээр тусгай програм хангамжийг гол төлөв интернетээр дамжуулан суулгадаг хэдий ч, сүлжээнд холбогдоогүй компьютерууд руу нэвтрэх нууц технологийг ашигладаг гэжээ. 2008 оноос ашиглаж эхэлсэн уг технол...

2013 оны Америкийн хамгийн баян 15 компьютерын мэргэжилтэн

1. Bill Gates ($72,000,000,000 америк доллар)


Microsoft корпорацийн үндэслэгч, гүйцэтгэх захирал. Билл Гэйтс бол зөвхөн АНУ-аар зогсохгүй дэлхийн хамгийн баян хүн. Тэрээр 28 тэр бум америк долларыг зөвхөн хүмүүнлэгийн хандивт зориулсан ч түүнд цаана нь хангалттай их үлджээ.
2. Larry Ellison ($41,000,000,000 америк доллар)

Эллисон 1977 онд мэдээллийн баазын Oracle компанийг үндэслэн байгуулсан ба компани түүнээс хойш өсөж томорсоор л байна. Тэр бол АНУ-д Билл Гэйтс, Варрен Буффет нарын дараа ордог 3 дах хамгийн баян хүн юм.

3. Jeff Bezos ($27,200,000,000 америк доллар)
...

Windows XP хэрэглэгчдийн анхааралд

Бидний хэрэглэж дассан Windows XP үйлдлийн систем 2014 оны 4 сарын 8-нд албан ёсоор дэмжлэг нь дуусаж байгаа юм байна. Манай төрийн ба хувийн байгууллагууд одоо ч энэ үйлдлийн системийг багагүй хэрэглэж байгаа. Үйлдлийн системийн шинэчлэлт нь олон янзын халдлагаас сэргийлж байдаг ба энэ нь хийгдэхээрээ больсноор хакердуулах магадлал нэлээдгүй их болно гэсэн үг.

Bye Bye Windows XP
(http://www.badral.net/?p=769)

Өнөөдөр IMCI админ Гидо миний монгол ОпенОффисын Виндовс хувилбарыг хөрвүүлж, теслэдэг байсан компьютерыг форматлаж Виндовс 7 үйлдлийн систем суулгалаа. Шалтгаан нь 2014 оны 4 сарын 8-...

Компьютерт Монгол бичгээр бичих програм, гарын драйвер

unsensambarМонгол бичгээр веб хөтөч дээрээ шууд бичиж болдог, юникод стандартаар бичдэг http://www.unsen-sambar.com/ програмыг мэдэхгүй бол ашиглаад үзээрэй. Их аятайхан эдийг хөгжүүлж байгаа юм байна. Шууд сангаас үгийг санал болгоод сонгож болдог юм байна. Цаашдаа олон зүйлийн эхлэл энд тавигдаж байгаа байх.

Мөн Үнсэн самбарын гарын байрлалтай адил байрлалаар бичих боломжтой Виндөвсийн гарын драйвер бас хийгджээ.

http://monscript.blogspot.com/2013/12/blog-post.html

Мөн Монгол бичгийн компьютерт дүрслэгдэх талаар өнөөгийн байдлыг http://mongolian-it.blogspot.com/2013/06/blog-post.html хаягаас орж сонирхож ...

Google Translate-д Монгол хэл нэмэгджээ

    1386671378“Google Translate” нь цахим орчуулгын үйлчилгээ үзүүлдэг хүчирхэг сайтуудын нэг юм. Тэгвэл энэхүү томоохон орчуулгын сайтад монгол хэл нэмэгдсэн байна. Google компанийн гүйцэтгэх захирал Эрик Шмидт 2011 онд манай улсад айлчлах үеэрээ “Google Translate” дээр Монгол хэлийг оруулна гэдгээ амласан. Энэхүү амлалтыг ажил хэрэг болгох зорилгоор УИХ-ын дарга З.Энхболд монгол хэлийг “Google translate”-д оруулах тухай өөрийн твиттер хуудсаараа дамжуулан иргэдээс санал аваад байсан билээ. Тэгвэл дээрх санаачилага ажил болон хэрэгжиж монгол хэл “Google Translate” орчуулгын сайтад нэмэгдсэн байна....

БОЛОР зөв бичлэгийн алдаа шалгуур програм

siteМонгол хэлний зөв бичгийн дүрмийн алдааг автоматаар шалгах цоо шинэ програм гарчээ. Та бидний сайн мэдэх Болор онлайн толийг хийсэн Болорсофт компани мэргэжлийн, бас хэрэглэхэд илүү хялбар Microsoft Word, Excel, Powerpoint, Outlook, Openoffice програмууд дээр ажиллах боломжтой энэ алдаа шалгагч програмыг бүтээжээ.

Алдаа шалгуур нь янз бүрийн кодчиллын арзайдаг асуудлыг шийддэг зэргээс эхлээд илүү олон үгийн боломжийг шалгах гээд хэрэглэхэд хялбар дөхөм, бидэнд ихээр тулгардаг асуудлуудыг нэг зэрэг шийдэж өгсөн програм юм байна.

Энэхүү алдаа шалгагчийг Хувь хүнд 45000₮, Байгууллагын 5 компьютерт...

Вирусны талаар...

1. Миний компьютер гацаад байна. Н*** гэж вирустчихжээ.

Хэзээнээс ийм цуу яриа гарсныг мэдэхгүй ч нилээн эртнийх. Энэ цуу ярианаас бас нэг балай дүгнэлт гарсан. Компьютер форматлахад бүх вирус устдаг учраас компьютер гацаад эхэлвэл, форматлачихаар зүгээр болно. Хмм
Таны компьютерын хүчин чадал, ашиглаж буй програм, тоглоомын шаардагдах үзүүлэлт, genuine-ий асуудал, үйлдлийн системийн бит гээд олон энгийн зүйлээс гацаж болно. Гэхдээ форматлах үед илүү дутуу, хэрэггүй програм, файлууд устдаг учраас хурд нь бага ч гэсэн ихэсдэг. Энэ нь цуу яриаг улам даамжруулдаг.

2. Бүх вирус хортой учраас устгах ё...

Хакер мэдээ

Мэдээллийн технологийн хөгжлийг дагаад бас хакеруудын чадвар үйлдлүүд, их хэмжээний мэдээлэл алдагдах эрсдэл гээд олон зүйл үүсэн гарч байгаа билээ. Сүүлийн үеийн зарим нэгэн том хакердалтын мэдээллийг та бүхэнд хүргэе.

1. 2013 оны 10-р сарын 7-нд дэлхийд алдартай Антивирусын програмууд болох AVG, Avira компанийн веб сайтууд хакердуулав. Хакердалт тус програм, компанийн веб сайттай хамааралгүйгээр тэдгээр компаниудын домэйн нэрийн үйлчилгээ авдаг компанийн DNS серверийн тохиргооны алдаанаас болсон байна. Антивирусын програм маань өөрөө хакердуулчихвал таны компьютер, мэдээлэл т...
idiomatic-dormant
idiomatic-dormant